3 HU'SEL
Компанийн менежер хоёр ажилтныхаа хамт өдрийн зоог барихаар гарчээ. Замдаа тэр гурав эртний гуулин сав олоод амсрыг нь нээж гэнэ. Тэр даруй савнаас Жинн гарч ирээд:
-Намайг чөлөөлсөн хэн бүхний гурван хүслийг би биелүүлэх учиртай. Та нар гурвуулаа. Иймд нэг нэг хүсэл хэл. Би ёсоор болгоё гэжээ.
Тэгтэл нэг ажилтан:
-Эхлээд би! Би Хавайн арал дээр амарч, хурдан завиар зугаалж, ямар ч ажлын тухай бодмооргүй байна гэж хашгирчээ.
Түүнийг хүслээ хэлж дууссан уу, үгүй юу дараагийн ажилтан:
-Одоо би! Би ч гэсэн Хавайн арал дээр амарч, дуусашгүй их зугаа цэнгэлд умбамаар байна гэв.
Хоёр ажилтныг замхран алга болоход Жинн менежерт хандан:
-Одоо таны ээлж гэлээ.
Менежер:
-Би тэр хоёрыг өдрийн зоогийн дараа ажил дээрээ ирэхийг хүсч байна гээд цаг руугаа харжээ.
Энэ түүхийн сургамж: хэзээ ч боссынхоо урдуур орж бүү дуугар.
7 comments:
hehe, aldgiim bna.hehe
hehe, aldgiim bna.hehe
Wahahaha, yostoi dajgui zuvluguu bna, danke...
Unen sh dee, hen ter hoyoriig turuulj duugar gesiin, tee.
nana,erhes,ganaa>uye uye darga tsereg geltgui turuulj dugardag baisan bol odoo ovoo subordination, zahirah zahiragdahiin yosiig mederdeg bolood baigaa shd
хаха үнэхээр сургамжтай юм байна. :p
hehe. huu chamd l surgamjtai boluu geel oruulsiishd uuniig
Post a Comment